Та виз авах визийн зөвшөөрлөө цахимаар хэрхэн мэдүүлэх вэ?

Гадаадын иргэнийг уригч ТА
ГИХГ - Гадаадын Иргэн, Харьяатын Газар
1 https://evisa.mn - сайтад нэвтэрч шаардагдах бичиг баримтийн хуулбарыг хавсаргаж визийн зөвшөөрөл хүснэ.
2 Таны хүсэлтийг цахимаар хянаж дутуу болон засварлах зүйлсийг танд мэйлээр мэдэгдэнэ.
3 Шаардагдах бичиг баримт бүрэн бол танд мэйлээр мэдэгдэнэ.
4 Бүрдүүлсэн бичиг баримтаа манайд биетээр авчран виз зөвшөөрлийн мэдүүлгээ өгнө.
5 Ажлын 3 хоногт багтан уг бичиг баримтуудын үнэн зөв эсэхийг хянаж нягталсны үндсэн дээр таны хүсэлтийг шийдвэрлэнэ.
6 Визийн зөвшөөрөл бэлэн болсоныг танд мэйл болон мессеж илгээж мэдэгдэнэ.

Визийн зөвшөөрөл гэж гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (Гадаадын иргэн, харьяатын газар), эсхүл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (Гадаад харилцааны яам)-аас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм.

Та дараахаас аль зорилгоор гадаадын иргэний визийн зөвшөөрөлийг хүсэх вэ?